|
2010 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна |
|
2010 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна.
Номун далай сургуулийн үүсгэн байгуулагч, Omega and Philips ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг 2010 оны 12-р сарын 10-нд буюу Хүний эрхийн өдрөөр төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнуулав.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
 |
Дэлхийн улс орнууд XXI зууныг хүн төрөлхтний хөгжлийн шинэ үе, мэдээлэл технологи, даяарчлалын эрин хэмээн хүлээн зөвшөөрч буй билээ. Шинэ зуунд ажиллаж, амьдарч Монгол эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг, чадвартай бүтээлч мэргэжилтэн бэлтгэх нь тус коллежийн эрхэм дээд зорилго юм.
Эрхэм хүндэт суралцагч та бүхэн оюун ухаанаа чөлөөтэй уралдуулан онолын өргөн мэдлэг эзэмшиж, практик дадлагаар баяжуулан хичээн суралцвал бүтээлч, чадварлаг мэргэжилтэн болох бололцоо, үйлчлэх орчин нээлттэй байна. Сургалтын үйл ажиллагаанд тавигдаж буй орчин үеийн хэрэгцээ, шаардлагыг ханган эзэмшиж мэргэжлийнхээ зорилтыг ухамсарлаж сургалтын агуулга, тухайн мэргэжлээр олж авах мэдлэг, чадварын талаарбага бус мэдээлэлтэй болоход энэ гарын авлага та бүхэнд тус нэмэр болно гэдэгт итгэж байна.Оюутан,суралцагчид та бүхэн залуу насны эрч хүчээр дүүрэн байхыг хүсээд таныг эрдэм номын цагаан буян ивээх болтугай хэмээн ерөөе.“
|
| "НОМУН ДАЛАЙ" цогцолбор сургуулийн захирал, сэтгүүл зүйн ухааны доктор (PhD) Төгсөөгийн ОЮУНБИЛЭГ |
|
|
Стипенд, тэтгэлгийн хэмжээ суралцагчийн идэвхээс хамаарна
Номун далай цогцолбор (дээд, бүрэн дунд) сургуулийн захирал, сэтгүүлзүйн ухааны доктор (Ph.D) Т.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Сургуулийнхаа сургалтын чиглэлүүд, онцлог, багшлах боловсон хүчний талаар товч ярина уу?
-Номун далай коллеж сэтгүүлч, компьютерийн программ хангамж, бага ангийн болон англи хэлний багшийн мэргэжлээр бакалавр зэрэг олгодог. Байгуулагдсанаасаа хойш 7 удаагийн төгсөлтөөр 208 мэргэжилтэн төгсгөж гаргасан байна. 2003 оноос коллежийн дэргэд гадаад хэл (хятад, англи), математик-мэдээлэлзүй, нийгмийн ухааны гүнзгий сургалттай “Номун далай” бүрэн дунд сургуулийг байгуулж 376 суралцагчид бүрэн дунд боловсрол олгожээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|